Home Нийгэм “Хамгийн чухал нь эрүүл мэнд” зорилтот хөтөлбөр говийн бүсэд ажиллаад иржээ.
Нийгэм

“Хамгийн чухал нь эрүүл мэнд” зорилтот хөтөлбөр говийн бүсэд ажиллаад иржээ.

Share
Share

Эх сурвалж: bpress.mn

Б.Будхүү

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар тус яамны харьяа орон нутаг дахь газар, хэлтэс, анги, салбарт ажиллаж, амьдарч буй алба хаагчид, тэдний гэр бүл, тухайн байгууллагуудаас гавьяаны амралтаа авсан ахмадууд болон мөн тэдний гэр бүлд зориулсан “Хамгийн чухал нь эрүүл мэнд, хамгийн чухал нь алба хаагчид” үзлэг, оношилгоо, зөвлөгөөг зохион байгуулж байна. Энэ үүргийг тус яамны харьяа агентлагуудын нэг Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмчнарын баг гүйцэтгэж буй юм.    

4“Хамгийн чухал нь эрүүл мэнд, хамгийн чухал нь алба хаагчид” зорилтот үйл ажиллагааны зургаадугаар бүлэг Говьсүмбэр аймагт ажиллаж байгаа нь.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард эхэлж зургаан сарын турш үргэлжилж буй эл үйл ажиллагаа нь орон нутагт ажиллаж буй алба хаагчид болон тэдний гэр бүлийн хүмүүсийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох, эрт илрүүлэг хийх, эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлж зөвлөгөө, мэдээлэл өгөх цогц зорилгыг агуулжээ.

Үйл ажиллагааг 21 аймгийн салбар нэгжийг долоон бүсэд хуваан зохион байгуулж буй. Бид говийн аймгуудад үүрэг гүйцэтгэж яваа мэс заслын эмч, хошууч М.Баярсайхан ахлагчтай зургаадугаар ээлжийн баг Говьсүмбэр аймагт ажиллаж байхад нь очив.

Тавдугаар сарын 9-нд нийслэлээс хөдөлсөн тэдний баг Өмнөговь, Дундговь, Дорноговь аймагт ажиллаад энд иржээ. Говьсүмбэрийн алба хаагчид, тэдний гэр бүл, ахмадууд, гэр бүлийн гишүүдтэйгээ үзүүлж байх бөгөөд өнөөдөр /2025.05.28/ үзлэг, зөвлөгөөний хоёр дахь өдөр юм. 

3“Хамгийн чухал нь эрүүл мэнд, хамгийн чухал нь алба хаагчид” зорилтот үйл ажиллагааны зургаадугаар бүлгийн ахлагч, ТТАХНЭ-ийн мэс заслын эмч, хошууч М.Баярсайхан

“Хамгийн чухал нь эрүүл мэнд, хамгийн чухал нь алба хаагчид” зорилтот үйл ажиллагааны зургаадугаар бүлгийн ахлагч, ТТАХНЭ-ийн мэс заслын эмч, хошууч М.Баярсайхан “Говийн бүсэд ажиллах хугацаандаа 1500 гаруй алба хаагч, ахмад настан, тэдний гэр бүлүүдэд үзлэг, зөвлөгөө өглөө. Үзлэг оношилгоо шинжилгээ хийхдээ эхо, зүрхний цахилгаан бичлэг, биеийн индекс массыг тодорхойлох шинжилгээ, ясны сийрэгжилтийг үзэхээс гадна мэдрэл, дотор, мэс заслын эмчийн болон сэтгэл зүйч эмчийн зөвлөгөө өгч ажиллаж байна. 

Хамгийн чухал нь аяны гол зорилго нь эрт илрүүлж, өвчлөлийн байдлыг тодорхойлсны үндсэн дээр эрүүлжүүлэх арга хэмжээ цаг алдалгүй авах. Ийм үйл ажиллагаа анх удаа болж буйд алба хаагчид маш өндөр сэтгэгдэлтэй байна. Өмнөговьд ажиллахад “Нэгдүгээр сард сонсоод маш их баярлаж хүлээж байсан. Ингээд та нар маань хүрээд ирлээ” гээд талархан хүлээж авлаа. Үзүүлж, зөвлөгөө авсан хүн бүр л энэ ажлын чухал гэдгийг ойлгоод үргэлжлээсэй гэж хүсэж байна билээ.

Тусгай албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ахмад настнууд, тэдний гэр бүл ийм үйлчилгээг ойр дотноос хүлээж авч байгаадаа талархаж буйгаа илэрхийлж байсан” гэж ярив. 

ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагын төрийн тусгай чиг үүрэгтэй алба хаагчид тангарагтаа үнэнчээр үүргээ гүйцэтгэж, 24 цагаар ажилладаг онцлогтой. Энэ онцлогоосоо шалтгаалаад нойр, хоолгүй ажиллах, хоолны дэглэм алдагдах зэрэгтэй холбоотойгоор ажлын байр, ажлын орчин нөхцөлөөс шалтгаалж өвдөх нь их байдаг. Ажлын байрнаас шалтгаалсан сэтгэл зүйн асуудал бий болж байдаг. Тэдний ард ямагт байдаг гэр бүлийн эрүүл мэнд нь бас хамгийн чухал. Тийм учраас энэ үйл ажиллагаа явж байгаа. Үзлэг, зөвлөгөөний нэгдсэн тайлан дүгнэлтийг тайлагнаж, цаашид авах арга хэмжээ үргэлжилнэ гэдгийг онцолж байлаа. 

5“Хамгийн чухал нь эрүүл мэнд, хамгийн чухал нь алба хаагчид” зорилтот үйл ажиллагааны зургаадугаар бүлэг Говьсүмбэр аймагт ажиллаж байгаа нь.

Хүний хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд, гэр бүл. Дүрэмт хувцастай алба хаагчид гэр бүлээ дагуулаад, залуус ахмад ажилтнуудаа хүндэтгэн мэндлээд, дарааллын өмнүүр оруулж, сандал тавьж өгөөд л… дотно дулаахан уур амьсгал дунд үзлэг оношилгоо үргэлжилнэ.   

7Хилийн болон цагдаагийн байгууллагын ахмад ажилтан Л.Адьяажав үзлэгт хамрагдах үеэр

Хилийн болон цагдаагийн байгууллагад насаараа ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан Л.Адьяажав гэр бүлийн хамт иржээ. Тэрбээр “Би Говьсүмбэр аймгийн цагдаагаас тэтгэвэртээ гарсан өндөр настан. Энэ үзлэг цаг наргүй ажиллаж байгаа алба хаагчдад асар их хэрэгтэй. Өөрөө мэдэхгүй явж байгаад нэг үзүүлээд л том хагалгаанд орохоор болж байсан хүний хувьд хэлэхэд, үзүүлж харуулж, биеийн байдлаа мэдэж, урьдчилан сэргийлж байхгүй бол болохгүй. Би 2007 онд тэтгэвэртээ гарсан. Биднийг ажиллаж байх үед ийм үзлэг шинжилгээ нэг их байгаагүй. Их хэрэгтэй, үр дүнтэй үйл явдал болж байна” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн. 

8“Хамгийн чухал нь эрүүл мэнд, хамгийн чухал нь алба хаагчид” зорилтот үйл ажиллагааны зургаадугаар бүлэг Говьсүмбэр аймагт ажиллаж байгаа нь.

Хамгийн эрүүл хүмүүсийг шилж, сонгон шалгаруулж, эрүүл мэнд, бие бялдраар нь уралдуулж, жагсааж авдаг газар бол төрийн тусгай чиг үүрэгтэй албад. Тангарагтай үүрэг гүйцэтгэхийн тулд сайн байх ёстой. Гэхдээ эрүүл мэнд бол хүний хамгаас эмзэг, халдашгүй зүйл, хэн ч байсан эрүүл амьдрах эрхтэй. Хоногийн 24 цагаар байнгын бэлэн байдалд үүрэг гүйцэтгэдэг, хооллох, нойр авах цаг нь өөрчлөгдсөн, ачаалал ихтэй албатай хүн ч эрүүл байх эрхтэй. 

9Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Одбаяр

Ачаалал ихтэй ажилладаг, тэр болгон Улаанбаатар хотод очиж нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээ өгөх боломж, цаг зав хомс байдаг орон нутгийн алба хаагчдын нөхцөл байдлыг ойлгож бидний эрүүл мэндэд анхаарч чадаж буй чухал үйл ажиллагаа болж байна. Эмч нар хөдөлгөөн, зөв хооллолтоос эхлээд сэтгэл зүйн хувьд хүртэл анхаарах зүйлсийг сайхан хэлж, зөвлөж байна” гэж Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Одбаяр хэлсэн. 

13“Хамгийн чухал нь эрүүл мэнд, хамгийн чухал нь алба хаагчид” зорилтот үйл ажиллагааны зургаадугаар бүлэг Говьсүмбэр аймагт ажиллах үеэр

Тусгай чиг үүрэгтэй буюу тангараг өргөж, тушаалд захирагдаж ажил мэргэжлийнхээ үйлийг дагаж амьдардаг хүмүүсийн саад бэрхшээл, тэдэнд тулгамддаг асуудлын гүнийг энгийн хүмүүс сайн ойлгодоггүй. Гэр бүл нь л энэ ачааг хамт үүрэлцдэг.

Залуу нас, хүч хөдөлмөрөө хүний төлөө тангарагтай өнгөрүүлсэн мөрдөстэй алба хаагчид идэр насандаа тэтгэвэрт гараад л “өвчний улмаас” гэдэг оноштойгоор амьдрал нь дуусаад байгаагийн шалтгаан юунд байна вэ.

Тэднийг эрүүл байхад, аз жаргалтай урт наслахад хэрэгтэй жор болохуйц сонголт, шийдлийг “Хамгийн чухал нь эрүүл мэнд, хамгийн чухал нь алба хаагчид” зорилтот үзлэг, зөвлөгөөний үр дүнгээс тодорхойлох болов уу гэж найдан хүлээж байна. 

14 “Хамгийн чухал нь эрүүл мэнд, хамгийн чухал нь алба хаагчид” зорилтот үйл ажиллагааны зургаадугаар бүлэг Говьсүмбэр аймагт ажиллаж байгаа нь.

“Хамгийн чухал нь эрүүл мэнд, хамгийн чухал нь алба хаагч” зорилтот үйл ажиллагаа өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-нд эхэлсэн бөгөөд нөгөөдөр өндөрлөнө. Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нараас бүрдсэн үзлэг, зөвлөгөөний долоон бүлэг 21 аймагт дараах байдлаар ажиллажээ. 

Нэгдүгээр ээлжийн бүлэг Өвөрхангай, Баянхонгор, Архангай 

Хоёрдугаар ээлжийн бүлэг Хөвсгөл, Булган, Орхон 

Гуравдугаар ээлжийн бүлэг Сэлэнгэ, Дархан, Төв 

Дөрөвдүгээр ээлжийн бүлэг Ховд, Завхан, Говь-Алтай 

Тавдугаар ээлжийн бүлэг Баян-Өлгий, Увс

Зургаадугаар ээлжийн бүлэг Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр

Долоодугаар ээлжийн бүлэг Хэнтий, Дорнод,Сүхбаатар аймагт үүрэг гүйцэтгэсэн байна. 

Үзлэг оношилгоог хиймэл оюун ухаанд суурилсан орчин үеийн эхо болон биеийн найрлага, ясны сийрэгжилт тодорхойлох, зүрхний цахилгаан бичлэг хийх аппарат ашиглан хийжээ. Элэгний B, C вирус тодорхойлох шинжилгээ авахаас гадна мэдрэл, мэс засал, дотрын болон сэтгэл зүйч эмч нар үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгч байна. 

10“Хамгийн чухал нь эрүүл мэнд, хамгийн чухал нь алба хаагчид” зорилтот үйл ажиллагааны зургаадугаар бүлгийн эмч нар. Говьсүмбэр аймагт ажиллах үеэр.

“Хамгийн чухал нь эрүүл мэнд, хамгийн чухал нь алба хаагчид” зорилтот үйл ажиллагааны зургаадугаар бүлэг Говьсүмбэр аймагт ажиллах үеэр.

6“Хамгийн чухал нь эрүүл мэнд, хамгийн чухал нь алба хаагчид” зорилтот үйл ажиллагааны зургаадугаар бүлэг Говьсүмбэр аймагт ажиллах үеэр

Share

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Don't Miss

Одоогоор дугаарын хязгаарлалт хийх санал асуулгад оролцсон иргэдийн 56 хувь нь дэмжихгүй гэжээ

“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өчигдөр болж, иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг...

ЭШ-д өндөр оноо авсан сурагчийг бэлтгэсэн багшийг 1 сая төгрөгөөр, сургуулийн захирал, сумын ЗД-ыг 7 сая хүртэлх төгрөгөөр урамшуулна гэв үү.

Говь-Алтай аймгийн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XXI хуралдаан өнгөрөгч Баасан гараг буюу наймдугаар сарын 30-ны өдөр болж, урамшуулал олгох тухай асуудлыг...

CurrencyPrice
Australian Dollar 
Australian Dollar
1.5408up
Brazilian Real 
Brazilian Real
5.3843up
Euro 
Euro
0.8617up
British Pound 
British Pound
0.7478up
Japanese Yen 
Japanese Yen
151.9155up
US Dollar 
US Dollar
1
22 Oct · FX SourceCurrencyRate 
CurrencyRate.Today
Check: 21 Oct 2025 19:05 UTC
Latest change: 21 Oct 2025 19:00 UTC
API: CurrencyRate
Disclaimers. This plugin or website cannot guarantee the accuracy of the exchange rates displayed. You should confirm current rates before making any transactions that could be affected by changes in the exchange rates.
You can install this WP plugin on your website from the WordPress official website: Exchange Rates🚀
Related Articles

ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны харилцан...

Хууль зүйн салбарын эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарлагдлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, илтгэл, грант...

Нотариатын үйлчилгээг зайнаас шийдвэрлэдэг системыг нэвтрүүлнэ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Л.МӨНХБААТАР: ЗАЙН ГЭРЧЛЭЛТИЙГ ХУУЛЬЧЛАХ АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛЖ...

П.Батчулуун эмчийн зүрхний үйл ажиллагаа нь алдагдсанаас эмнэлэгт хүргэгджээ

Түүний охин нь цахим хуудастаа “Олон өвчин хавсарсан, сүрьеэгээр өвдсөн аав маань...