
2024 оны 10-р сарын 22-ны өдөр Хятадын Хайнань мужид аялж явсан Монгол улсын иргэн 21 давхраас унаж амь нас аа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. ОНСонгуульд ялалт байгуулсан МАН-ынхан баяр аа тэмдэглэн тансаг аялалд явж байхдаа тус харамсалтай үйл явдал болсон байдаг. Амь хохирсон иргэн нь Нийслэлийн худалдан авах газрын хэлтсийн даргын албан тушаал хашиж байсан билээ. Тухайн үед эх сурвалжуудын мэдээлж байснаар амь хохирогч сэтгэл санааны дарамтад орсон байдалтай мсж-ийг ар гэрлүүгээ бичсэн бөгөөд албан тушаалын дарамтад орсон байж болзошгүй хэмээн мэдээлж байв.
Гэвч энэ хэрэг тэр дороо хав дарагдаж нэгэн сайхан иргэний амь нас үнэгүйдэж үлдсэн юм. Тус аяллыг зохион байгуулж ахалж явсан УБ хотын Ерөнхий менежер Ц.Төрхүүг менежерээс огцруулсан болоод буцаагаад УСУГ-ын даргаар тавьсан нь Х.Нямбаатарын шийтгэл үү? шагнал уу? Монголд эрх мэдэлтнүүдийн хариуцлагын тогтолцоо ямар түвшинд байгааг эндээс харж болно.
Нэмж сануулахад Ц.Төрхүү нь өмнө нь УСУГ-ын даргаар ажиллаж байхдаа УБ-чуудыг үерт автах гол хүчин зүйлийн нэг гэгдэж байсан Акуа Гарден буюу олны нэрлэснээр Авлигал хорооллын дэд бүтцийн зөвшөөрлийг олгосон байдаг. МАН-ын дарга нар оролцоотой учир Авлигал хороолол нураагдах нь бүү хэл ашиглалтад орох гэж байгаа нь ч үүнтэй шууд холбоотой биз ээ..
Leave a comment