Home Улс төр Хамтарсан Засгийн газрын гэрээнд гурван намын зорилтуудыг тусгахаар ажиллаж байгааг мэдэгдлээ.
Улс төр

Хамтарсан Засгийн газрын гэрээнд гурван намын зорилтуудыг тусгахаар ажиллаж байгааг мэдэгдлээ.

There is evidence that the food industry designs ultra-processed foods to be highly rewarding, to maximize craveability and to make us want more and more and more

Share
Share

Хамтарсан Засгийн газрын хамтын ажиллагааны гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсэг өнөөдөр хуралджээ. 

2024 оны УИХ-ын сонгуулиар улс төрийн намуудад өгсөн иргэдийн саналыг гээхгүй байх суурь зарчимд үндэслэн олонхыг бүрдүүлсэн Монгол Ардын нам Засгийн газрын бүрэлдэхүүнд Ардчилсан нам, ХҮН намыг урьж хамтарсан Засгийн газар байгуулсан билээ.

Хамтарсан Засгийн газар Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч буй сорилтыг илүү хурдан, үр дүнтэйгээр шийдвэрлэж, тогтвортой хамтран ажиллахыг зорьж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд орсон гурван нам хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар ажиллаж байна.

Гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсэгт Засгийн газрын гишүүд, салбарын судлаач, эрдэмтэд орсон бөгөөд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахлан ажиллаж байгаа юм.

Гэрээ нь олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үндэсний эв нэгдлийг эрхэмлэн “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэхийг зорилго болгоно.

Намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан нийтлэг зорилтоос гадна МАН-ын мөрийн хөтөлбөрийн нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах зорилтууд, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн хүний хөгжил, хувийн өмчийн эрхийн хамгаалалт, технологи суурьтай мэдлэгийн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, шударга төрийн зорилтууд, ХҮН намын мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний салбарын шинэчлэл, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах болон боловсролын салбарын реформыг хамтарсан Засгийн газрын гэрээнд тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байна хэмээн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Share

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Don't Miss

Түгжрэлийн эсрэг төрийн албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна

Жил бүрийн есдүгээр сард түгжрэлд зарцуулах цаг хугацаа ихсэж, энэ хэрээр олон нийтийн бухимдал бий болдог. Амралт, аяллын цаг дуусаж, аж ахуйн нэгжүүдийн...

Одоогоор дугаарын хязгаарлалт хийх санал асуулгад оролцсон иргэдийн 56 хувь нь дэмжихгүй гэжээ

“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өчигдөр болж, иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг...

CurrencyPrice
Australian Dollar 
Australian Dollar
1.5067up
Brazilian Real 
Brazilian Real
5.4156up
Euro 
Euro
0.851
British Pound 
British Pound
0.7481up
Japanese Yen 
Japanese Yen
154.8193down
US Dollar 
US Dollar
1
16 Dec · FX SourceCurrencyRate 
CurrencyRate.Today
Check: 16 Dec 2025 05:05 UTC
Latest change: 16 Dec 2025 05:00 UTC
API: CurrencyRate
Disclaimers. This plugin or website cannot guarantee the accuracy of the exchange rates displayed. You should confirm current rates before making any transactions that could be affected by changes in the exchange rates.
You can install this WP plugin on your website from the WordPress official website: Exchange Rates🚀
Related Articles

О.Алтангэрэл сайдын өчигдрийн /2025.05.27/ өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн тухай..

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Арилжааны...

Орон нутгийн сонгуультай холбоотой СЕХ хуралдлаа

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 23 дахь хуралдаан өнөөдөр (2024.09.09)...

Хилээр оруулж ирсэн барааг гаальд мэдүүлэхгүйгээр нэвтрүүлсэн ГЕГ-ын даргад яллах дүгнэлт үйлджээ

Нийслэлийн прокурорын газраас Гаалийн ерөнхий газрын албан тушаалтан Г.Б нь эрх мэдэл,...

Нийслэлийн АН: Иргэдийн дуу хоолой болсон шударга хүмүүсийг нэр дэвшүүлж байна

Нийслэлийн АН-ын дарга Т.БАТЦОГТ: -Монгол Улсын засаг захиргаа түүний удирдлагын тухай хууль, ...