Home Засгийн мэдээ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Засгийн мэдээ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА

Share
Share

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 112 дугаар захирамжаар Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон Баттөмөрийн Энхбаяр өнөөдөр (2025.10.24) ажлаа хүлээн авлаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Лхагвын Мөнхбаатар салбарын бодлого, эрх зүйн орчныг сайн мэддэг, мэргэжлийн өндөр чадвартай улстөрч томилогдсонд баяртай байгаагаа илэрхийлээд УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон “Эрх зүйн шинэтгэл-II” хөтөлбөр, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ажил, стратегийн 16 ордтой холбоотой хяналт шалгалтын ажил, салбарын цахимжилт, дахин инженерчлэлийн бодлогыг үргэлжлүүлж, хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, харьяа агентлаг байгууллагуудынхаа үйл ажиллагааг улам өндөр түвшинд хүргэхийн төлөө амжилт гарган ажиллахыг хүслээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллах болно. Миний бие ард түмний хүлээлт өндөр, чухал цаг үед томилогдож байна. Тиймээс салбарын хөгжлийн төлөө харьяа агентлаг, байгууллагуудын удирдлага болон яамны албан хаагчид та бүхэнтэйгээ өндөр хариуцлагатай хамтран ажиллах болно” гэлээ.

Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ нар хүрэлцэн ирж байлцсаны зэрэгцээ Хууль зүй, дотоод хэргийн яамны албан хаагчид, удирдлагын бүрэлдэхүүн болон харьяа агентлаг байгууллагуудын дарга нар оролцов.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯРЫН ТОВЧ НАМТАР:

БОЛОВСРОЛ:
1994 онд
Чойбалсан хотын Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургууль
1998 онд
МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
1999 онд
МУИС-ийн Хууль зүйн сургууль, магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1998-2004 онд
Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийн багш
2000-2001 онд
УИХ-ын гишүүний туслах
2001-2002 онд
УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд референт, хуулийн зөвлөх
2003-2006 онд
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын дарга
2006-2007 онд
ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга
2009-2011 онд
НДЕГ-ын Тамгын газрын дарга
2011-2013 онд
МАН-ын даргын зөвлөх
2014-2016 онд
УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх
2016-2018 онд
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд
2020-2024 онд
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2023 онд
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
2023 оноос
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2024 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн

Share

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Don't Miss

Түгжрэлийн эсрэг төрийн албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна

Жил бүрийн есдүгээр сард түгжрэлд зарцуулах цаг хугацаа ихсэж, энэ хэрээр олон нийтийн бухимдал бий болдог. Амралт, аяллын цаг дуусаж, аж ахуйн нэгжүүдийн...

Одоогоор дугаарын хязгаарлалт хийх санал асуулгад оролцсон иргэдийн 56 хувь нь дэмжихгүй гэжээ

“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өчигдөр болж, иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг...

CurrencyPrice
Australian Dollar 
Australian Dollar
1.5057up
Brazilian Real 
Brazilian Real
5.4185down
Euro 
Euro
0.8518down
British Pound 
British Pound
0.7475down
Japanese Yen 
Japanese Yen
155.8198up
US Dollar 
US Dollar
1
15 Dec · FX SourceCurrencyRate 
CurrencyRate.Today
Check: 14 Dec 2025 22:05 UTC
Latest change: 14 Dec 2025 22:00 UTC
API: CurrencyRate
Disclaimers. This plugin or website cannot guarantee the accuracy of the exchange rates displayed. You should confirm current rates before making any transactions that could be affected by changes in the exchange rates.
You can install this WP plugin on your website from the WordPress official website: Exchange Rates🚀
Related Articles

ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны харилцан...

Б.Найдалаа: Монгол Улсад хэрэгтэй гэвэл ХҮН нам Засгийн газар дахин хамтарна

Ерөнхий сайд орлогоо нотлох ёстой. Нотлож чадахгүй бол хариуцлага хүлээх ёстой. Орлогоо...

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион...