Home Нийгэм ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
НийгэмЗасгийн мэдээ

ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Share
Share

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны харилцан уялдааг хангах, хууль тогтоолын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр санал дүгнэлт боловсруулах “Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо”-г байгуулсан. Үндэсний хороо өнөөдөр /2025.09.22/ анхны хуралдаанаа хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нээж үг хэллээ.
📌 Монгол Улсын Ерөнхий сайд хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд Монгол хүний санаанд багтамгүй, аймшигт хэргүүд гарч, хүүхэд эмэгтэйчүүд өртөж байна. Энэ бол зөвхөн Хууль зүй, дотоод хэргийн яам болон Гэр бүлийн асуудал хариуцсан салбарын байгууллагууд, иргэний нийгмийнхний анхаарал хандуулах асуудал биш. Бүхий л салбар тэр дундаа, соёл, боловсрол, эрүүл мэнд, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүчирхийллийн эсрэг өргөн хүрээтэй хамтран ажиллах хэрэгтэй ” гэдгийг онцоллоо.

📌 Өнөөдрийн хуралдаанаар Технологи ашиглан үйлдэж буй жендерт суурилсан хүчирхийлэл; Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал; Хүчирхийллийн хохирогч хүүхдэд үзүүлж буй хүүхэд хамгааллын үйлчилгээ, Боловсролын сургалтын хөтөлбөр дэх хүчирхийллийг таних, урьдчилан сэргийлэхтэй холбоотой дүн шинжилгээ зэрэг 6 сэдвээр илтгэл танилцуулга сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
📌 Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо нь хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны харилцан уялдааг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр санал дүгнэлт боловсруулах үндсэн чиг үүрэгтэй.
📌 Тиймээс боловсрол, эрүүл мэндийн салбарын хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хэрэгжиж буй журмын талаарх мэдээллийг сонссон нь чухал байсныг Хүчирхийллийн эсрэг үндэсний хорооны дарга Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар хуралдааны төгсгөлд онцоллоо.
📌 Мөн Гэр бүлийн дагнасан шүүх байгуулагдаж 2026 оны 1 дүгээр сараас үйл ажиллагаагаа явуулахаар болсон. Тиймээс гэр бүл, хүүхдийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төсөлд тодорхой саналаа ирүүлэх нь зүйтэй талаар онцлов. Үндэсний хорооны дараагийн хуралдаанаар гишүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн хэлэлцэж, төлөвлөгөө гаргаж хамтран ажиллахаар боллоо.

Share

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Don't Miss

Түгжрэлийн эсрэг төрийн албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна

Жил бүрийн есдүгээр сард түгжрэлд зарцуулах цаг хугацаа ихсэж, энэ хэрээр олон нийтийн бухимдал бий болдог. Амралт, аяллын цаг дуусаж, аж ахуйн нэгжүүдийн...

Одоогоор дугаарын хязгаарлалт хийх санал асуулгад оролцсон иргэдийн 56 хувь нь дэмжихгүй гэжээ

“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өчигдөр болж, иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг...

CurrencyPrice
Australian Dollar 
Australian Dollar
1.5057up
Brazilian Real 
Brazilian Real
5.4185down
Euro 
Euro
0.8518down
British Pound 
British Pound
0.7475down
Japanese Yen 
Japanese Yen
155.8198up
US Dollar 
US Dollar
1
15 Dec · FX SourceCurrencyRate 
CurrencyRate.Today
Check: 14 Dec 2025 22:05 UTC
Latest change: 14 Dec 2025 22:00 UTC
API: CurrencyRate
Disclaimers. This plugin or website cannot guarantee the accuracy of the exchange rates displayed. You should confirm current rates before making any transactions that could be affected by changes in the exchange rates.
You can install this WP plugin on your website from the WordPress official website: Exchange Rates🚀
Related Articles

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 112...

Хууль зүйн салбарын эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарлагдлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, илтгэл, грант...

Нотариатын үйлчилгээг зайнаас шийдвэрлэдэг системыг нэвтрүүлнэ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Л.МӨНХБААТАР: ЗАЙН ГЭРЧЛЭЛТИЙГ ХУУЛЬЧЛАХ АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛЖ...

“Хамгийн чухал нь эрүүл мэнд” зорилтот хөтөлбөр говийн бүсэд ажиллаад иржээ.

Эх сурвалж: bpress.mn Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар тус яамны...