Home Нийгэм Uncategorized “ХҮСЛИЙН ХАД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Uncategorized

“ХҮСЛИЙН ХАД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Share
Share

УИХ-ЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Л.МӨНХБААТАРЫН САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛСЭН “ХҮСЛИЙН ХАД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ


Монгол Улсын аялал жуулчлалын гол бүс нутаг Хөвсгөл аймагт, жуулчдын аюулгүй байдлыг хангаж, ая тухтай аялах боломжийг нэмэгдүүлсэн бүтээн байгуулалт нээлтээ хийлээ. Тодруулбал Хөвсгөл нуурыг жил бүр 110 мянга гаруй дотоод, гадаадын жуулчид зорьдог бөгөөд, тэдний олонх нь Хүслийн хаданд очдог гэсэн судалгаа байдаг. Тиймээс нутгийн иргэдийн нэрлэдэгээр Сомо хад нэртэй энэхүү байгалийн тогтоцыг түшиглэсэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажлыг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар санаачлан 2021 онд эхлүүлж байсан бол ийнхүү Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор албан ёсоор нээлтээ хийлээ.

Хүслийн хад цогцолборын бүтээн байгуулалтад байгалийн чулуун зам, 12 жилийн бэлгэдэлт баримал, “Тэнгэрийн дусал” шүтээн, явган хүний гүүрэн гарц, завины зогсоол, амралтын тавцан, нутгийн иргэдийн гар урлалын бүтээгдэхүүн борлуулах цэг, ариун цэврийн байгууламж багтаж байгаа юм.

“Жавхлант хүслэн” ХХК-ийн гүйцэтгэсэн энэхүү бүтээн байгуулалт ашиглалтад орсноор жуулчид эрсдэлгүй орчинд амарч зугаалах, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэж байгаль эх дэлхий бохирдохгүй байх нөхцөл бүрдэж байна.
Хүслийн хад цогцолборын нээлтэнд оролцох үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар “Төрийн бодлогоор аялал жуулчлалыг дэмжихдээ зөвхөн жуулчин татахыг бус, түүний цаана орон нутгийн иргэдийн амьжиргаа, жижиг дунд үйлдвэрлэл, соёлын өвийн хамгаалал, байгаль орчны тэнцвэрт байдал зэрэг олон талт ач холбогдлыг давхар харгалзан үзэх зарчмыг баримтлан ажиллаж байгаа бөгөөд аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэл болгосон хойд бүс нутагт дэд бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг татах, үндэсний болон орон нутгийн бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх чиглэлд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд цаашид ч анхаарал хандуулж, хөгжлийн суурийг тавих эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийллээ.

Share

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Don't Miss

Түгжрэлийн эсрэг төрийн албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна

Жил бүрийн есдүгээр сард түгжрэлд зарцуулах цаг хугацаа ихсэж, энэ хэрээр олон нийтийн бухимдал бий болдог. Амралт, аяллын цаг дуусаж, аж ахуйн нэгжүүдийн...

Одоогоор дугаарын хязгаарлалт хийх санал асуулгад оролцсон иргэдийн 56 хувь нь дэмжихгүй гэжээ

“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өчигдөр болж, иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг...

CurrencyPrice
Australian Dollar 
Australian Dollar
1.5044down
Brazilian Real 
Brazilian Real
5.4203up
Euro 
Euro
0.8523up
British Pound 
British Pound
0.7482up
Japanese Yen 
Japanese Yen
155.8981up
US Dollar 
US Dollar
1
15 Dec · FX SourceCurrencyRate 
CurrencyRate.Today
Check: 15 Dec 2025 01:05 UTC
Latest change: 15 Dec 2025 01:00 UTC
API: CurrencyRate
Disclaimers. This plugin or website cannot guarantee the accuracy of the exchange rates displayed. You should confirm current rates before making any transactions that could be affected by changes in the exchange rates.
You can install this WP plugin on your website from the WordPress official website: Exchange Rates🚀
Related Articles

АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар өчигдөр (2025.08.20) Америкийн Нэгдсэн Улсаас Монгол...

Ардчилсан намын нэр хүндэд илтэд халдаж байна хэмээн үзэж, тайлбарла, нотолгоо хүсэн шаардлага хүргүүлжээ

Тус шаардлага нь “Ардчилсан Нам Хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн” гэх үндэслэлээр...

Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

Хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн намуудыг Засгийн газрын бүтцээс гаргах асуудлыг МАН-ын...

МАН-ын Бага хурлын шийдвэрийг бусад намуудад танилцуулна

МАН-ын Бага хурал өчигдөр /2025.05.22/ 15:00 цагаас хуралдаж, шөнийн 03.00 цагийн үед...