Home Нийгэм Uncategorized Ардчилсан намын нэр хүндэд илтэд халдаж байна хэмээн үзэж, тайлбарла, нотолгоо хүсэн шаардлага хүргүүлжээ
Uncategorized

Ардчилсан намын нэр хүндэд илтэд халдаж байна хэмээн үзэж, тайлбарла, нотолгоо хүсэн шаардлага хүргүүлжээ

Share
Share

Тус шаардлага нь “Ардчилсан Нам Хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн” гэх үндэслэлээр гүжирдэн, манай намын нэр хүндэд илтэд халдсан мэдэгдэл, тайлбаруудыг тарааж байгаа учраас Монгол Ардын намд дараах шаардлагыг хүргүүлж байна. “Ардчилсан Нам хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн” гэх үндэслэлээр гүжирдэн, манай намын нэр хүндэд илтэд халдсан мэдэгдэл, тайлбаруудыг тарааж байгаа учраас Монгол Ардын намд дараах шаардлагыг хүргүүлж байна.

Ардчилсан Нам нь Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгийн дараа Монгол Ардын намаас ирүүлсэн хамтран ажиллах урилгыг хүлээн авч, Монголын эрх ашигт өндөр ач холбогдол бүхий эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хөтөлбөрийг боловсруулан, Хамтарсан Засгийн газарт орох шийдвэрийг гаргасан билээ.

Энэ хүрээнд өнгөрсөн 10 сарын хугацаанд Ардчилсан Нам нь эрчим хүчний хараат байдлыг бууруулах дэд бүтцийн шинэчлэлийг эхлүүлж, 18 жилийн турш гацсан хил холболт болон худалдааны хэлэлцээрийг урагшлуулж, та бүхний зүрхшээн хөндөөгүй авлигын тэмцэлд бодит алхам хийж Монголын эрх ашигт нийцсэн олон ажлыг бодитоор эхлүүлсэн.

Гэвч харамсалтай нь Монгол Ардын Нам VI дугаар Бага хурлаа хуралдуулж, хамтарсан Засгийн газраас Ардчилсан Намыг гэнэт, ямар ч албан тайлбаргүйгээр хасах шийдвэр гаргасан тухайгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн нь туйлын хариуцлагагүй үйлдэл болсон.

Энэхүү шийдвэрийг “Ардчилсан Нам хамтарсан гэрээг зөрчсөн” гэх үндэслэлээр гүжирдэн, манай намын нэр хүндэд илтэд халдсан мэдэгдэл, тайлбаруудыг тараасан нь улс төрийн соёлд ёс зүйгүй үйлдэл төдийгүй Монгол төрийн түүхэнд харамсалтай үйл явдал боллоо.

Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам байгуулсан гэрээгээ зөрчиж, уг шийдвэрийн хариуцлагаас зайлсхийж, ёс зүйгүй улс төрийн шийдвэр гаргаж, улс төрийн тогтворгүй байдал бий болгох нөхцөл бүрдүүлж байна.

Иймд дараах шаардлагыг Монгол Ардын Намд албан ёсоор хүргүүлж байна.

I. МАН-ын VI дугаар Бага хурлаас гаргасан Ардчилсан Намыг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэрийн албан ёсны тогтоол, түүнийг үндэслэсэн шалтгаан, тайлбарыг өнөөдрийн дотор албан бичгээр ирүүлэх;

II. Ардчилсан Намын нэр хүндэд халдсан аливаа гүжир мэдээлэл, мэдэгдлүүдээ албан ёсоор няцаах, уучлал хүсэх;

III. Хамтарсан Засгийн газрын эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлж, төрийн үйл ажиллагааны залгамж халаанд хүндэтгэлтэй, хариуцлагатай хандах,

Хэрэв дээрх шаардлагын дагуу албан тайлбар, шийдвэрийн үндэслэлийг ирүүлээгүй тохиолдолд Ардчилсан Нам холбогдох олон нийтэд хандсан дараагийн алхмуудыг хийх болно”. гэжээ.

Share

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Don't Miss

Одоогоор дугаарын хязгаарлалт хийх санал асуулгад оролцсон иргэдийн 56 хувь нь дэмжихгүй гэжээ

“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өчигдөр болж, иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг...

ЭШ-д өндөр оноо авсан сурагчийг бэлтгэсэн багшийг 1 сая төгрөгөөр, сургуулийн захирал, сумын ЗД-ыг 7 сая хүртэлх төгрөгөөр урамшуулна гэв үү.

Говь-Алтай аймгийн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XXI хуралдаан өнгөрөгч Баасан гараг буюу наймдугаар сарын 30-ны өдөр болж, урамшуулал олгох тухай асуудлыг...

CurrencyPrice
Australian Dollar 
Australian Dollar
1.5416up
Brazilian Real 
Brazilian Real
5.3776up
Euro 
Euro
0.8605up
British Pound 
British Pound
0.7471up
Japanese Yen 
Japanese Yen
151.8up
US Dollar 
US Dollar
1
21 Oct · FX SourceCurrencyRate 
CurrencyRate.Today
Check: 21 Oct 2025 10:05 UTC
Latest change: 21 Oct 2025 10:00 UTC
API: CurrencyRate
Disclaimers. This plugin or website cannot guarantee the accuracy of the exchange rates displayed. You should confirm current rates before making any transactions that could be affected by changes in the exchange rates.
You can install this WP plugin on your website from the WordPress official website: Exchange Rates🚀
Related Articles

АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар өчигдөр (2025.08.20) Америкийн Нэгдсэн Улсаас Монгол...

“ХҮСЛИЙН ХАД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

УИХ-ЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Л.МӨНХБААТАРЫН САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛСЭН “ХҮСЛИЙН ХАД...

Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

Хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн намуудыг Засгийн газрын бүтцээс гаргах асуудлыг МАН-ын...

МАН-ын Бага хурлын шийдвэрийг бусад намуудад танилцуулна

МАН-ын Бага хурал өчигдөр /2025.05.22/ 15:00 цагаас хуралдаж, шөнийн 03.00 цагийн үед...