Нийслэлийн АН-ын дарга Т.БАТЦОГТ:
-Монгол Улсын засаг захиргаа түүний удирдлагын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нам, эвсэл, нэр дэвшигчид материалаа албан ёсоор хүргүүлэх хуулийн хугацаатай. Энэ хуулийн дагуу бид өнөөдөр Нийслэлийн сонгуулийн хороонд материалаа хүргүүлж байна. Энэ удаагийн орон нутгийн сонгууь бол иргэдийн төлөөллөөс бүрдэх ёстой. Тиймдээ АН энэ удаа иргэдийн дуу хоолой болсон шударга хүмүүсийг нэр дэвшүүлж байна.
Нийслэлийн АН-ын мөргийн хөтөлбөрийг 2012-2016 он буюу Э.Бат-Үүл даргыг Улаанбаатарын Засаг даргаар ажиллаж байхад тухайн үеийн гудамж төслийг хариуцаж байсан гудамж төслийн ерөнхий зохицуулагч Монгол Улсын зөвлөх инженер доктор Батболд гуай боловсруулсан.
Энэ мөрий.н хөтөлбөрийн ард судлаачид, инженерүүд бүгд оролцсон. Бид дэд бүтцийн олон асуудлыг шийдвэрлэж, иргэдээ бүрэн төлөөлж ажиллана.
Leave a comment