Home Улс төр ЭШ-д өндөр оноо авсан сурагчийг бэлтгэсэн багшийг 1 сая төгрөгөөр, сургуулийн захирал, сумын ЗД-ыг 7 сая хүртэлх төгрөгөөр урамшуулна гэв үү.
Улс төрЗасгийн мэдээ

ЭШ-д өндөр оноо авсан сурагчийг бэлтгэсэн багшийг 1 сая төгрөгөөр, сургуулийн захирал, сумын ЗД-ыг 7 сая хүртэлх төгрөгөөр урамшуулна гэв үү.

Share
Share

Говь-Алтай аймгийн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XXI хуралдаан өнгөрөгч Баасан гараг буюу наймдугаар сарын 30-ны өдөр болж, урамшуулал олгох тухай асуудлыг хэлэлцжээ. 

Хурлаас Элсэлтийн шалгалтад өндөр оноо авсан сурагч, тэдний багш нарыг урамшуулахаас гадна тухай сургуулийн менежер, захирал, сумын засаг даргыг хүртэл урамшуулах шийдвэр гаргасан байна.

Олон нийтийн сүлжээнд буй мэдээллээр,

  • Элсэлтийн шалгалтад өндөр оноо авсан сурагчийг 3-5 сая төгрөг,
  • багшийг 1 сая төгрөг, 
  • сургалтын менежерийг 5 сая төгрөг, 
  • сургуулийн захирлыг 7 хүртэл сая төгрөг, 
  • сумын засаг даргыг 7 хүртэл сая төгрөгөөр тус тус урамшуулахаар болсон гэсэн байв.

Энэ талаар тус аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаас тодруулахад “Элсэлтийн шалгалтад амжилт гаргасан сурагч, багш, тухайн сургуулийн менежер, захирлыг тус бүр урамшуулахаар болсон нь үнэн” гэдэг хариулт өгөв. 

Харин энэхүү урамшууллыг ямар тооцооллоор бодох, сошиалд байгаа урамшууллын дүнгийн талаарх мэдээлэл үнэн эсэхийг лавлахад “Энэ асуудлыг зохих журмын дагуу шийднэ. Бүгдийг нь тэгшитгээд адилхан мөнгөн дүнгээр урамшуулна гэж ойлгож болохгүй. Гэхдээ холбогдох журмын талаар мэдээлэх боломжгүй” гэв. 

ИТХ-ын нарийн бичгийн даргын хэлж буйгаар ямартай ч ЭШ-д өндөр оноо авсан сурагч, түүнийг бэлдсэн багшийг урамшуулдаг болж. Гэвч сошиал дахь мэдээллээс харвал сургуулийн менежер, захирал, сумын засаг дарга нарыг сурагч, багш нараас илүү өндрөөр урамшуулдаг болох нь. 

ЭШ-д өндөр оноо авсан сурагч, түүнийг бэлтгэсэн багшаас гадна сургуулийн менежер, захирал, сумын ЗД-ыг урамшуулдаг болжээ

Зарчим.мн

Share

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Don't Miss

Түгжрэлийн эсрэг төрийн албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна

Жил бүрийн есдүгээр сард түгжрэлд зарцуулах цаг хугацаа ихсэж, энэ хэрээр олон нийтийн бухимдал бий болдог. Амралт, аяллын цаг дуусаж, аж ахуйн нэгжүүдийн...

Одоогоор дугаарын хязгаарлалт хийх санал асуулгад оролцсон иргэдийн 56 хувь нь дэмжихгүй гэжээ

“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өчигдөр болж, иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг...

CurrencyPrice
Australian Dollar 
Australian Dollar
1.5057up
Brazilian Real 
Brazilian Real
5.4185down
Euro 
Euro
0.8518down
British Pound 
British Pound
0.7475down
Japanese Yen 
Japanese Yen
155.8198up
US Dollar 
US Dollar
1
15 Dec · FX SourceCurrencyRate 
CurrencyRate.Today
Check: 14 Dec 2025 22:05 UTC
Latest change: 14 Dec 2025 22:00 UTC
API: CurrencyRate
Disclaimers. This plugin or website cannot guarantee the accuracy of the exchange rates displayed. You should confirm current rates before making any transactions that could be affected by changes in the exchange rates.
You can install this WP plugin on your website from the WordPress official website: Exchange Rates🚀
Related Articles

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 112...

ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны харилцан...

О.Алтангэрэл сайдын өчигдрийн /2025.05.27/ өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн тухай..

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Арилжааны...

Б.Найдалаа: Монгол Улсад хэрэгтэй гэвэл ХҮН нам Засгийн газар дахин хамтарна

Ерөнхий сайд орлогоо нотлох ёстой. Нотлож чадахгүй бол хариуцлага хүлээх ёстой. Орлогоо...