Home Нийгэм Uncategorized Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын баг, бүтцийг танилцууллаа
UncategorizedУлс төр

Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын баг, бүтцийг танилцууллаа

Share
Share

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурал 126 гишүүнтэй болж, шинээр байгуулагдсан парламент үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа билээ. Улсын Их Хурлын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй  холбогдуулан УИХ-ын Тамгын газрын чиг үүргийг нарийвчлан, бүтэц, зохион байгуулалтын зарим өөрчлөлтийг хийжээ. Энэ талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийг Улсын Их Хурлын даргатай зөвшилцөж батална” хэмээн заасны дагуу Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн бүтэц, зохион байгуулалтыг хийсэн гэдгийг танилцуулгын эхэнд дурдсан.Шинэ бүтцийн дагуу УИХ-ын Тамгын газар хууль, эрх зүйн асуудал хариуцсан Тэргүүн дэд дарга, хяналт шалгалт, үнэлгээ моинторингийн асуудал хариуцсан дэд дарга, хэвлэл мэдээлэл, хууль сурталчлах болон олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд даргатай байх юм.УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнг олон улсын жишигт нийцүүлэн  өөрчлөн зохон байгуулж, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын дэргэд Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хараат бусаар, бие даан ажиллаж, парламентат ёсыг төлөвшүүлэх, олон улсын судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм судлалын ахисан түвшний судалгааны арга зүйг нэвтрүүлэх,  судалгаа, шинжилгээг мэргэжлийн түвшинд  хийж байх болсныг энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга тодотгосон. Үргэлжлүүлэн УИХ-ын Тамгын газрын удирдлагын баг, бүрэлдэхүүнийг танилцууллаа.

Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын баг:

  • УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан Тэргүүн дэд даргаар Чойжилсүрэнгийн Ариунхурыг,
  • Тамгын газрын Хяналт шалгалт болон Үнэлгээ, мониторингийн асуудал хариуцсан дэд даргаар Үүрцайхын Амарбатыг,
  • Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, хууль сурталчлах болон олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд даргаар Эрдэнийн Лхагвыг,
  • Хуулийн газрын даргаар Чулуунбаатарын Дондогмааг,
  • Хэвлэл мэдээллийн газрын даргаар Энхтайваны Болортуяаг,
  • Иргэд, олон нийттэй харилцах газрын даргаар Хишигбаярын Мөнхбилэгийг,
  • Менежментийн газрын даргаар Цэвээнжавын Батбаатарыг,
  • Хуулийн газрын Хууль зүйн дүн шинжилгээний хэлтсийн даргаар Маамбын Үнэнбатыг,
  • Хуулийн газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн даргаар Намсрайн Наранцогтыг,
  • Хяналт шалгалтын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргаар Даваасүрэнгийн Эрдэнэсамбууг,
  • Парламентын сурталчилгааны хэлтсийн даргаар Жаргалын Эрдэнэбаярыг,
  • Иргэд, олон нийттэй харилцах газрын Зохион байгуулалт хариуцсан хэлтсийн даргаар Баттөмөрийн Төмөр-Очирыг,
  • Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн даргаар Баатарын Лхагвасүрэнг,
  • Байнгын хороодын ажлын албаны даргаар Батбаярын Хатантуулыг тус тус томилжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Зарчим.мн

Share

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Don't Miss

Одоогоор дугаарын хязгаарлалт хийх санал асуулгад оролцсон иргэдийн 56 хувь нь дэмжихгүй гэжээ

“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өчигдөр болж, иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг...

ЭШ-д өндөр оноо авсан сурагчийг бэлтгэсэн багшийг 1 сая төгрөгөөр, сургуулийн захирал, сумын ЗД-ыг 7 сая хүртэлх төгрөгөөр урамшуулна гэв үү.

Говь-Алтай аймгийн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XXI хуралдаан өнгөрөгч Баасан гараг буюу наймдугаар сарын 30-ны өдөр болж, урамшуулал олгох тухай асуудлыг...

CurrencyPrice
Australian Dollar 
Australian Dollar
1.5416up
Brazilian Real 
Brazilian Real
5.3776up
Euro 
Euro
0.8605up
British Pound 
British Pound
0.7471up
Japanese Yen 
Japanese Yen
151.8up
US Dollar 
US Dollar
1
21 Oct · FX SourceCurrencyRate 
CurrencyRate.Today
Check: 21 Oct 2025 10:05 UTC
Latest change: 21 Oct 2025 10:00 UTC
API: CurrencyRate
Disclaimers. This plugin or website cannot guarantee the accuracy of the exchange rates displayed. You should confirm current rates before making any transactions that could be affected by changes in the exchange rates.
You can install this WP plugin on your website from the WordPress official website: Exchange Rates🚀
Related Articles

АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар өчигдөр (2025.08.20) Америкийн Нэгдсэн Улсаас Монгол...

“ХҮСЛИЙН ХАД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

УИХ-ЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Л.МӨНХБААТАРЫН САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛСЭН “ХҮСЛИЙН ХАД...

О.Алтангэрэл сайдын өчигдрийн /2025.05.27/ өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн тухай..

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Арилжааны...

Ардчилсан намын нэр хүндэд илтэд халдаж байна хэмээн үзэж, тайлбарла, нотолгоо хүсэн шаардлага хүргүүлжээ

Тус шаардлага нь “Ардчилсан Нам Хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн” гэх үндэслэлээр...