Home Нийгэм Дунд голын лаг хагшаасыг “River dredge pump” технологи ашиглан цэвэрлэж байна
Нийгэм

Дунд голын лаг хагшаасыг “River dredge pump” технологи ашиглан цэвэрлэж байна

Тус хөдөлгүүрт завь нь Монголд ганцхан ширхэг байгаа бөгөөд “Дархан биг трэйд” ХХК нь лаг хагшаасыг цэвэрлэх тоног төхөөрөмжөөр ханган ажиллаж байгаа юм.

Share
“River dredge pump буюу уг хөдөлгүүрт завины технологийг БНСУ-ын Сөүл хотын Хан мөрөнг цэвэрлэхэд ашиглаж байсан бөгөөд нэг цагт 50 метр лаг хагшаасыг цэвэрлэх хүчин чадалтай.
Share

Өнгөрсөн зургаадугаар сараас Сэлбэ, Дунд гол дагуух мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх ажил эхэлсэн. Одоогийн байдлаар 194 мянган тонн шоо метр лаг хагшаасыг цэвэрлээд байна. Өмнө нь тухайн байршилд экскаватораар Дунд голын гүнзгийрсэн байсан 1-1.5 метр лаг хагшаасыг цэвэрлэсэн бол үргэлжлүүлэн “River dredge pump” технологи буюу хөдөлгүүрт завиар цэвэрлэж байна. Тус завь нь голын дагтаршсан лаг хагшаасыг 100 баллын хүчээр хөөлгөн хөдөлгөж, 300 баллын хүчээр сорон авдаг юм.

Энэ талаар НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул “River dredge pump буюу уг хөдөлгүүрт завины технологийг БНСУ-ын Сөүл хотын Хан мөрөнг цэвэрлэхэд ашиглаж байсан бөгөөд нэг цагт 50 метр лаг хагшаасыг цэвэрлэх хүчин чадалтай. Лаг хагшаасыг цэвэрлэж дууссаны дараагаар мод, зүлэг болон ногоон байгууламжийг хийнэ. Цаашид голын цэвэрлэгээний төхөөрөмжүүдийг судлан, нэмэлтээр авна. Сэлбэ болон Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэснээр өмнөх жилүүдтэй харьцуулахад үерийн эрсдэлийг бууруулж чадсан юм. Дараагийн төлөвлөгөө бол Сэлбэ сэргэлт төсөл юм. Уг төслийн хүрээнд Сэлбэ, Дунд голын үерийн даланг бэхжүүлэх, ногоон байгууламж барина.” гэлээ.

Тус хөдөлгүүрт завь нь Монголд ганцхан ширхэг байгаа бөгөөд “Дархан биг трэйд” ХХК нь лаг хагшаасыг цэвэрлэх тоног төхөөрөмжөөр ханган ажиллаж байгаа юм. Лаг хагшаасыг сорох явцад ахуйн хог хаягдал гарч байна. Мөн ойр орчимд баригдсан барилгууд хэрэглээний усаа гол руу шахаж байсан учраас дагтаршсан цементийн хаягдал их хэмжээгээр гарч байна гэв.

Share

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Don't Miss

Одоогоор дугаарын хязгаарлалт хийх санал асуулгад оролцсон иргэдийн 56 хувь нь дэмжихгүй гэжээ

“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өчигдөр болж, иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг...

ЭШ-д өндөр оноо авсан сурагчийг бэлтгэсэн багшийг 1 сая төгрөгөөр, сургуулийн захирал, сумын ЗД-ыг 7 сая хүртэлх төгрөгөөр урамшуулна гэв үү.

Говь-Алтай аймгийн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XXI хуралдаан өнгөрөгч Баасан гараг буюу наймдугаар сарын 30-ны өдөр болж, урамшуулал олгох тухай асуудлыг...

CurrencyPrice
Australian Dollar 
Australian Dollar
1.5389up
Brazilian Real 
Brazilian Real
5.3739up
Euro 
Euro
0.8609up
British Pound 
British Pound
0.7469up
Japanese Yen 
Japanese Yen
151.7238up
US Dollar 
US Dollar
1
22 Oct · FX SourceCurrencyRate 
CurrencyRate.Today
Check: 21 Oct 2025 16:05 UTC
Latest change: 21 Oct 2025 16:00 UTC
API: CurrencyRate
Disclaimers. This plugin or website cannot guarantee the accuracy of the exchange rates displayed. You should confirm current rates before making any transactions that could be affected by changes in the exchange rates.
You can install this WP plugin on your website from the WordPress official website: Exchange Rates🚀
Related Articles

ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны харилцан...

Хууль зүйн салбарын эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан зарлагдлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, илтгэл, грант...

Нотариатын үйлчилгээг зайнаас шийдвэрлэдэг системыг нэвтрүүлнэ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Л.МӨНХБААТАР: ЗАЙН ГЭРЧЛЭЛТИЙГ ХУУЛЬЧЛАХ АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛЖ...

“Хамгийн чухал нь эрүүл мэнд” зорилтот хөтөлбөр говийн бүсэд ажиллаад иржээ.

Эх сурвалж: bpress.mn Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар тус яамны...